Нэгийг нэг боддоо
Сайн сайханыг хүсэеСайн сайханыг хүсэе
iPhone-ийн дэлгэцийн агшинг зураг болгох хялбар боломж firmware 2.0 хувилбараас хойших хувилбаруудад байдаг.
Та дэлгэцийн агшинг нь зураг болгох дэлгэцээ гарган Home товчийг дарж байгаад Power/Sleep товчийг дарахад зураг авч байгаа мэт дуу гарч, flash хийгдэнэ.
Энэхүү зургийг та Photos программаас олж харж болно.
Та iPhone ашигладаг бол нэгэн дутагдал байгааг мэдээж ажигласан байх. Энэ бол ирсэн болон таны залгасан дугаарыг нэг нэгээр устгах боломжгүй байдаг явдал юм.
Энд дурдагдаж байгаа программ бол энэхүү дутагдлыг арилгах зориулалт бүхий үнэгүй ашиглах боломжтой программ юм.
Үүнийг суулгахдаа Cydia-г ашиглан хайж олоод суулгаарай. Та бүхэнд амьжилт хүсэе
...
Сайн байцгаана уу?
Би энэ утасны талаар судлаад удаагүй байгаа боловч үргэлж шинийг ирэлхийлж хайж явсаны үндсэн дээр гайгүй мэдээлэлтэй болж чадлаа. Иймээс энэхүү утасны талаар шинэ содон сонирхолтой зүйлсээ хуваалцахыг хүслээ. Тус блокын нэрийн Монгол фойн гэж бичсэн нь уг утасын үйлдэлийн системийг монгол хувилбартай болгохоор ажлаж байгаатай холбогдуулан нэрлэсэн юм. Яг одоогоор 10% тай явж байгаа ажил маань та бүхний туслалцаатайгаар дуусна гэдэгт итгэлтэй байна.